БНСУ-ын хилээр нэвтрэн орох
Визний батламж бичиг болоод виз CCVI (Certificate for Confirmation of Visa Issuance) and VISA
- БНСУ-ын ажил олгогч болоод хөдөлмөрийн гэрээ байгуулсан гадаад ажилчид нь визний батламж бичгийн өргөдлийг гарган, БНСУ-ын хууль зүйн дотоод хэргийн яамны шалгалтын дараагаар визний батламж бичгийг авна
- Визний батламж бичгээ авсан гадаад ажилчид нь ГАХИТ-аар дамжуулан БНСУ-ын бүрэн эрхэт дипломат төлөөлөгчийн элчин сайдын яамнаас виз хүссэн өргөдлийг гаргуулна.
БНСУ-д хилээр нэвтрэн орох өдрийн тов
- Виз гарсан гадаад ажилчин нь БНСУ-ын АҮХНХЭГазараас тогтоож өгсөн хилээр нэвтэрэх өдрийн онгоцны тасалбар зэрэг явахад бэлдэнэ.
- БНСУ-д хилээр нэвтрэн орох өдрийн тов гарсан гадаад ажилчид нь явах өдрөөсөө өмнө БНСУ-ын ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээ, эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг баримт зэргээ бэлдэнэ.
БНСУ-д хилээр нэвтрэн орох мөн сургалт
- БНСУ-д хилээр нэвтрэн орохдоо ГАХИТ-аас тараасан ижил өмсгөл болон энгэрийн тэмдэг зэргийг зүүсэн байх.
- БНСУ-ын АҮХНХЭГазараас тогтоож өгсөн өдөр хилээр нэвтрэн орж ирж байгаа гадаад ажилчид нь БНСУ-ын АҮХНХЭГазар-ын зааврын дагуу ажлын байранд очихоос өмнөх сургалтын төврүү явна.
- Гадаад ажилчид нь БНСУ-д хилээр нэвтрэн орж ирсээр 20цаг /2шөнө3өдөр/-аас дутуйгүй сургалтанд суух ёстой.