FAQ
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны журмаар ажлын газраа сольсон бол энэ нь ажлын газраа сольсон тоонд орох уу?
- Хөдөлмөрийн биржээс хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоход ажил олгогч гадаад ажилчин хооронд хөдөлмөрийн гэрээ хийгдэх бөгөөд Ажлын газарт хөдөлмөр эрхлэлтийг хязгаарлах арга хэмжээ ч мөн адил “Гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль”-ийн 25.1-д заасны дагуу ажлын газар солих шалтгаанд хамаарна гэж үзнэ.
D-3 -аас E-9 –ээр визний ангилалаа сольсон гадаад ажилчин гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулинд хамаарах уу?
- 2007оны 6 сарын 1-ны Цагаачлалын Хяналтын шинэчилсэн тогтоолоор D-3 визтэй иргэн нь Уг визний хугацаа дууссаны дараа хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны Санамж бичиг байгуулсан улсын ажилчны хувьд ангилал нь Е-9визээр солигдох бөгөөд гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд хамаарна.
Ажил олгогчийн хүчирхийлэлд өртсөн бол ажлын газраа солих хүсэлт гаргах боломжтой юу?
- Гадаад ажилчин ажлын газраа солих хүсэлт гаргах нь “Гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль” –ийн 25.1-д заасны дагуу ажил олгогчийн буруутай үйлдлээс болсон эсэхээс хамаарна.
- “ Гадаад ажилчны буруутай үйлдэл бус шалтгаанаар тухайн ажлын газарт үргэлжлүүлэн ажиллах боломжгүй нь тогтоогдох ”бөгөөд ажлын газар солих хүсэлт гаргах боломжтой гэж үзнэ.
Гадаад ажилчин өвчин тусвал ажлын газраа солих боломжтой юу?
- Хэрвээ ажилчны шинжилгээ нь “цочромтгой арьсны үрэвсэл”, “ксеродерм” оноштой гарч “ цаашид загас агнуурын ажил хийвэл өвчин хүндрэх аюултай “ гэсэн эмчийн магадлагаатай бол, Загас агнуурын ажлын онцлог болох салхи далайн усны нөлөөнөөс холдоход бэрхшээлтэй байгаа зэргийг харгалзан үзэж Загас агнуурын ажилд үргэлжлүүлэн ажиллахад бэрхшээлтэй зайлшгүй шалтгаантай гэж үзэх бөгөөд Түүнээс өөр газар ажилд орохыг зөвшөөрнө.
- Гэхдээ, “хөдөө аж ахуй газар тариалангийн салбар” дотроо зөвхөн ажлаа солих боломжтой.
※ Дээрх тохиолдол ньгадаад ажилчин өвчин туссан нь тодорхой болж түүнээс өөр ажилд өөр салбарт ажилд орж болох нь зөвшөөрөгдсөн тохиолдол юм.
Аж үйлдвэрт ажиллах визтэй гадаад ажилчин өөр салбарт ажиллах виз авсаны дараа дахин аж үйлдвэрт ажиллах виз авах боломжтой юу?
- Аж үйлдвэрт ажиллахаар ирсэн энгийн гадаад ажилчин ажлын газар солих хүсэлт гаргахдаа Аж үйлдвэрээс өөр хөдөө аж ахуй газар тариалан, загас агнуур, барилгын салбар холимог визээр солихоор хүсэх тохиолдолд Салбар хооронд солихыг зөвшөөрөх тул ажлаа солих хүсэлт гаргасан ажилчин Тухайн ажилдаа хэвийн ажиллаж байгаад ажлын байр солих шалтгаан үүссэн бол аж үйлдвэр лүү ажлын байраа сольж болно.
Ажлаа өөрчлөх мэдэгдлийг өгч чадалгүй ажлын байр солих хүсэлт гаргах хугацаа нь 1сар хэтэрсэн гадаад ажилчинд хөнгөлөлт үзүүлж болох уу?
- Ажил олгогч хөдөлмөрийн биржэд хөдөлмөр эрхлэлтэд өөрчлөлт орсныг мэдэгдсэн ч Ажлын байр солих хүсэлт гаргаагүй гадаад ажилчдын нэрсийн жагсаалтыг тогтмол гаргаж Өөр ажилд орсны дараа 1 сарын дотор ажлын байр солих хүсэлт гаргахад нь тусад нь хариуцахаар тогтоосон.
Ажлын газар нь дампуурснаар ажлын байр сольсон гадаад ажилчин ажил хайх хугацаандаа дахин ажилд орж чадаагүй бол хөнгөлөлт үзүүлэх үү? (Ажил хайх хугацаандаа дахин ажилд орж чадаагүй тохиолдолд)
- 3 сарын ажил хайх хугацаанд ажлын байраа сольж (дахин ажилд орж) чадаагүй эсвэл 3 буюу 4жил 10 сарын ажиллах хугацаа дууссан тохиолдолд заавал нутаг буцах ёстой.
Үйлдвэрийн ослоор зөвшөөрөлгүйгээр ажлын байр орхиж явсан, ажлын байр солих тусламж авсан
- Үйлдвэрийн ослоор гэмтэж бэртсэн нь тогтоогдож үйлдвэрийн ослын үед авах эмчилгээ сувилгааны тодорхойлолт авсан Ажилчин зайлшгүй шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болж ажлын байраа орхиж явсан тохиолдолд Ажлын байр солих хүсэлтээ хавсаргаж цагаачлалын албанд зугтаасан тэмдэглэгээг цуцлуулахаар мэдэгдэх бөгөөд Хууль бус ажилчин болсныг хууль ёсны болгохоор төлөөлөн хүсэлт гаргасан жишээ байгаа болно.
Ажлаас халагдсаны тэтгэмж гэж юу вэ?
- Ажил олгогч нь 1 жилээс дээш ажиллаад ажлаас гарч байгаа ажилчинд Үргэлжлүүлэн ажилласан 1 жилд 30 өдрийн дундаж цалинтай тэнцэх мөнгөн дүнг олгох ёстой.
Ажлаас халагдсаны тэтгэмжийг авах боломжгүй ямар тохиолдол байдаг вэ?
- Гадаад ажилчин өөрийн дураар зугтаасан бол : Зугтаахаас өмнө ба дараа үргэлжлүүлэн ажилласан жил нь 1 жил хүрээгүй гадаад ажилчин ажлаас халагдсаны тэтгэмж авах боломжгүй.
- Оршин суух хугацаа гүйцсний даатгалыг мөн адил авах боломжгүй.
Оршин суух хугацаа гүйцсний даатгал ба ажлаас халагдсаны тэтгэмжийг хэрхэн тооцдог вэ?
- “Гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 21.3-р тогтоол : Ажил олгогч 2-д заасны дагуу оршин суух хугацаа гүйцсний даатгалаас буцааж олгох мөнгө нь “ Ажилчдын ажлаас халагдсаны тэтгэмжийн хууль” –ийн 8.1-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмжийн мөнгөн дүн бага байх тохиолдолд Тухайн зөрүүг гадаад ажилчинд олгох ёстой.
Ажлын байранд дахь бэлгийн дарамт гэж юу вэ?
- Ажил олгогч, удирдах албан тушаалтан, ажилчин өөр ажилчинд ажлын байран дээр албан тушаалаа ашиглах юмуу ажилтай холбогдуулан дараахитай адил үйлдэл гаргах
- 1) Бэлгийн сэдэлтэй үг хэллэг хэлэх буюу бэлгийн айдас жихүүдэс төрүүлэх
- 2) Бэлгийн сэдэлтэй үг хэллэг ба бусад шаардлагыг дагсангүй гэсэн шалтгаанаар ажил хийхэд таагүй болгох
Ажлын байран дахь бэлгийн дарамт мөн эсэхийг тогтоох шалгуур?
- Бэлгийн сэдэлтэй үг хэллэг
- 1) Бие махбодийн үйлдэл - Үнсэх тэврэх араас тэвэрч авах г.м биеэр үзүүлэх үйлдлүүд
- 2) Үг хэлэн үйлдэл - Садар самуун тоглоом наргиан хийж ярих үйлдлүүд (үүнд утасны яриа багтана)
- 3) Харааны үйлдэл - Садар самуун фото болон уран зураг зэргийг нааж тавих харуулах үйлдлүүд
- 4) Бусад бэлгийн айдас ичгүүр жихүүдэс төрүүлсэн үг хэллэг үйлдлүүд Ажил хийхэд таагүй байдалтай болгох тохиолдол - Ажилд орох шалгаруулалтаас хасах, цалин хасах, тушаал дэвшихээс хасах зэрэг эдгээртэй адил ажилд орох болон, хөдөлмөрийн нөхцлүүдэд нэг талыг барьж хохироох
Ажлын байран дахь бэлгийн дарамтанд авах арга хэмжээ, түүнээс урьдчилан сэргийлье гэвэл?
- Бэлгийн дарамт үүссэн үед авах арга хэмжээ
- 1) Дарамт учруулагчид татгалзаж байгаагаа тодорхой илэрхийлэх
- 2) Гэрчлэх баримт бүрдүүлэх - Он сар өдөр, цаг, тухайн газар зэргийг нарийн тэмдэглэх
- 3) Удирдах албан тушаалтнаас зөвлөгөө авч тухайн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч өгөхийг хүсэх
- 4) Орон нутгийн хөдөлмөрийн хэлтэс дээр очин зөвлөгөө аван мэдэгдэх
- - Утас : 1644-3119
- Гар утасны апликейшн : Хууль сахиулдаггүй ажлын газрыг мэдэгд - апп
- Интернет :www.moel.go.kr буюу m.moel.go.kr
Эмнэлэгийн туслалцаа
- Халамж эрүүл мэндийн яамны гадаад ажилчдын төлбөргүй үзлэг оношлогоо
Medical Assistance
Үзүүлэх дэмжлэг |
эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал, мэс заслын зардал (гадуур эмчилгээ үл хамаарна.) |
Үзлэг хийх эмнэлэг |
Улсын ба орон нутгийн эрүүл мэндийн төв (34төв) Улаан загалмайн эмнэлэг (6 эмнэлэг), хот, аймгийн магадлан итгэмжилсэн эрүүл мэндийн байгууллага (17) г.м 57 газар |
Хамрах хүрээ |
энгийн өвчин бол 5сая хүртэлх воны дэмжлэг үзүүлнэ, хүндэвтэр өвчний хувьд Тухайн эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмч нарын хурлын дүгнэлт байгаа бол 10сая хүртэлх воны тусламж үзүүлнэ.(10сая вон хэтэрсэн тохиолдолд эмчилгээний зардлын 80 хувийг олгоно.) |
Бүрдүүлэх материал |
гадаад пасспорт, гадаад иргэний үнэмлэх (үнэмлэхтэй хүнд зөвхөн хамаарна) |
Тодорхой мэдээллийг |
эрүүл мэнд халамжийн дуудлагын төвийн утас 129 –аас лавлана. |
Хөнгөн гэмт хэрэг
- Хөнгөн гэмт хэрэгт оноох шийтгэлийн хуулиар ноцтой юмуу хүнд гэмт хэргийг бус бусдад хохирол учруулсан буюу олон нийтийн газрын хэв журам зөрчсөн хэргийг зохицуулна.
Categories of Minor Offenses Subject to Fines
Гэмт хэргийн шийтгэл хүлээлгэх хэргүүд |
Тамхины иш, бохь, хаягдал цаас, хог хамаагүй хаях |
Гудамж зам талбай цэцэрлэгт хүрээлэнд шүлс нус цэрээ хаях, шээж баах |
Нохой г.м гэрийн тэжээмэл амьтад шээлгэж баалган цэвэрлэхгүй орхих |
Цэцэрлэгт хүрээлэн, соёл амралтын газарт цэцэг навч мод ургамал тасалж гэмтээх түүн дээр юм бичих |
Тодорхойгүй шалтгаанаар зам хаах, хэрүүл өдөж хэл ам хийх |
Хөгжмийн зэмсэг, радио, телевизорын хэт чанга дуу чимээ тавих |
Чанга дуугаар орилж хашгирах дуу дуулж чимээ шуугиан гаргах |
метро, автобусны буудал дээр дугаарлаж буй хүмүүсийн урдуур дайрах |
үчирхийлэл г.м бусад гэмт хэрэг
- Бусдын биед халдах юмуу айлгаж дарамтлах, бусдын гэрт дайрч орох Бусдын эзэмшлийн эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн хэргүүдэд шийтгэл хүлээлгэнэ.
Assault and Other Crimes
Жишээ |
Шарсан махны хоолны газрын үйлчилгээний ажилтан архины захиалгыг болиулахад нь харааж доромжилсон А-г сэжигтнээр татажбусдын биед халдсан хэргээр А-д хорих ял оноосон. (2012оны 5сар) |
Мөрийтэй тоглоомонд зээлүүлсэн мөнгөө төлөөгүй шалтгаанаар хамт ажилладаг хүнээ хорьж цагдан биед нь халдсан В болон бусад 4 этгээдийг саатуулсан. (2009оны 5сар) |
Бүлэглэн танхайрсан хэрэг үйлдсэн С болон бусад 6этгээдийг саатуулан хорьсон.( 2011 оны 6 сар) |
Замын хөдөлгөөний гэмт хэрэг
- Автомашины жолооч ба явган зорчигчийн сахих ёстой дүрмийг зам хөдөлгөөний хуулиар тогтоосон.
Traffic Violations
Гэмт хэргийн шийтгэл хүлээлгэх хэргүүд |
явган хүний ба автомашины замын зааг зураас дээр автомашинаар зорчих |
явган зорчигчийн гарц, гүүрэн гарцаар гаралгүй гарцгүй газраар зорчих |
замын хөдөлгөөнд саад учруулах хэмжээний зүйлийг зам дээр хамаагүй хаях |
согтуугаар гуйвж дайван замаар алхах |
зам дээр замын хөдөлгөөнд саад учруулан хэвтэх, суух |
Замаар зорчихдоо тээврийн хэрэгслийн цонхоор хог хаях юм чулуудах |
мотоциклын жолооч зорчигч хоёр хамгаалалтын малгайгүй зорчих |
жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох |
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох |
Мөрийтэй тоглоомын гэмт хэрэг
- Түр хугацаагаар мөрийтэй тоглоом тоглохоос бусад мөрийтэй тоглосон тохиолдолд мөрийтэй тоглоомын хэргээр шийтгэх ба Мөрийтэй тоглоомонд донтсон тохиолдолд хүнд шийтгэл хүлээлгэнэ.
Gambling Crimes
Жишээ |
Кёнги аймгийн 00 хотод гадаадын иргэдийн амралт зугаалгын газар байгуулсны дараа 6 даалууны автомат машин тавьж ажиллуулсан А болон тоглосон В болон бусад 18 этгээдэд шийтгэл хүлээлгэсэн. (2012 оны 6 сар ) |
Хятадаас авчирсан даалууны автомат машин хоолны газартаа тавьж тоглуулсан А ба, 13 цагийн ажилчин, донтож тоглосон 84 хүнд шийтгэл хүлээлгэсэн. (2010 оны 12 сар ) |
Насанд хүрэгсдийн зугаа цэнгээний газар ажиллах
- Караоке-ны газартаа үйлчлүүлэгчтэй нийлж архи уух, дуулж бүжиглэн үйлчлүүлэгчийг зугаацуулан дайлах юмуу Бусдад энэ үйлдлийг ухуулан сурталчлах тохиолдолд шийтгэл хүлээлгэнэ.
- Зугаа цэнгээний газар ажилласан тохиолдолд хилээр албадан гаргана.