Ажилд орох анкет бөглөх
Бүртгүүлэх эрх бүхий хүн
- 18наснаас дээш 40наснаас доош
- СХТТШ-д тэнцэгч
- БНСУ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн үзлэгт тэнцэгч
- Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй
- Өмнө нь БНСУ-д хууль бусаар оршиж байгаагүй
* Ажиллд орох анкет бөглөгч нь анкет бөглөхөөсөө өмнө гадаад паспорт авсан байх.
Ажилд орох анкет бөгөлх арга барил
- БНСУ-аас тогтсон шаардлагатай гэсэн бичиг баримтуудыг бэлтгэж ГАХИТ-д өгнө.
Ажилд орох анкетныг өгөх хугацаа
- СХТТШ-д тэнцсэнээс хойш 2жилийн дотроо багтаад илгээх төвд анкет болон бусад шаардлагатай материалуудыг өгнө
※ СХТТШ-д тэнцсэнээс хойш хүчинтэй хугацаа/2жил/ дуусан тохиолдолд дахин бүртгүүлэн СХТТШ-ийг өгнө.
Ажилд орох анкетны хүчинтэй хугацаа: Солонгосын хөдөлмөрийн бирж дээр байршсан өдрөөс эхлээд 1жилийн хугацаанд хүчинтэй.l
- ※ СХТТШ-ийн хүчинтэй хугацаандаа бүртгүүлсэнээс хойш ажилд орж чадалгүй 1жилийн хугацаа дууссан ч гэсэн дахин бүртгүүлэх боломжтой.
Анхаарах зүйлс
- Гадаад ажилчин ажиллуулах систем бол ажил олгогчийн зүгээс хүссэн ажилчингаа сонгож авах тогтолцооны хүрээнд явагддаг тул ажил хайгч нь хөдөлмөрийн бирж дээр нэр нь байршсан гээд 100хувь ажилтай болчих юм бол биш ээ.