Home > Тойм > Үйлдвэрлэлийн ажил
Ажил мэргэжлийн төрлийн танилцуулга
Үйлдвэрлэлийн ажил
Тодорхойлолт
- Газар тариалан, далайн аж ахуй зэрэг 1 зэрэглэлийн аж үйлдвэрээс ханган нийлүүлдэг түүхий эдийг боловсруулаад шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйл ажиллагаа.
Ажил үүрэг
- Гадаадын хөдөлмөр эрхлэгч нар голдуу хүнсний бүтээгдэхүүн, тамхины үйлдвэрлэл, банз модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цаас цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, химийн бүтээгдэхүүн, нүүрс, газрын тос, хаймар, хуванцар материалын бүтээгдэхүүн, металл бус эрдэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэл, угсралийн үйлдвэрлэл, багаж төхөөрөмж, тоног төхөөрөмж хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарт ажилладаг бөгөөд тухайн үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалаад ажилчдыг ханган нийлүүлнэ.
Ажиллах цаг
- Үйлдвэрлэл эрхэлдэг газруудын хувьд ажлын цаг нь 9:00-17:00 байдаг бөгөөд ихэнх нь ажлын цагаас гадна 1-3н цагийн хооронд илүү цагаар ажилладаг бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын онцлогоос шалтгаалаад ажиллах цагууд өөр өөр байдаг учраас хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа лавлаж үзэх шаардлагатай.
Цалин хөлс
- Гадаад худалдааны хамгийн бага цалин болон хөдөлмөрийн гэрээний үндсэн заалтыг дагаж мөрддөг бөгөөд, илүү цагаар ажилласан, амралтын өдөр ажилласан зэрэг байгууллага тус бүр гэрээний нөхцөлөөс шалтгаалаад шинэ аргыг нэмсэн.
Бусад зүйлс
- Цалин олгох өдөр, амьдрах байр болон хоолны зардал нь байгууллага тус бүрээрээ өөр өөр байдаг бөгөөд хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээг лавлаж үзэх шаардлагатай.