Home > Тойм > Нутаг буцах даатгал (гадаадын ажилчны хамрагдах даатгал)

Тойм

EPS системийн 4-н том даатгалын ангилал бүрийн танилцуулга

Нутаг буцах даатгал (гадаадын ажилчны хамрагдах даатгал)

Хамрагдах хугацаа

  • Хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөржсөн өдрөөс эхлэн 80 өдрийн дотор элсэн орох

Хамрагдахад шаардагдах мөнгөний хэмжээ

  • (1-р төрөл) Хяиад, Флиппин, Индонез, Тайланд, Веьтнам : 400,000 вон
  • (2-р төрөл) Монгол, Казакстан, бусад улс : 500,000 вон
  • (3-р төрөл) Ширланк : 600,000 вон ※ Даатгалд хамрагдахад шаардагдах мөнгөний хэмжээ нь нислэгээс шалтгаалаад өөрчлөгдөж болно.

Хамрагдах дэс дараалал

  • 1. Гадаадын ажилтан нь ажилд орох сургалтын байгууллагаас нутаг буцах даатгалын гэрээг байгуулна.
  • 2. Хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөржсөн өдрөөс эхлэн (нэвтрэн орох өдөр, оршин суух газар өөрчлөгдөх өдөр) 80 өдрийн дотор даатгалын гэрээнд тэмдэглэгдсэн өгөгдсөн дансны дугаарлуу даатгалын төлбөрийг төлнө.

Боловсруулж өгөх бичиг баримт

  • Даатгалын гэрээ байгуулсан баримт 1 (ажилд орох сургалтын байгууллагаас тараана.)

Төлөх шалтгаан

  • 1. Оршин суух хугацаа нь дуусаад нутаг буцах гэж байгаа тохиолдолд
  • 2. Хувийн шалтгаанаар оршин суугаа хугацаагаа дуусгаад нутаг буцах гэж байгаа тохиолдолд (Түр зуурын нутаг буцах хамаарахгүй);
  • 3. Үйлдвэр болон ажлынхаа байрнаасаа хөөгдсөн гадаадын ажилтан албадлагаар нутаг буцах тохиолдолд .

Төлөх дэс дараалал

  • 1. Гадаадын ажилтан нутаг буцахаасаа 1 сарын өмнө хөдөлмөрийн биржэд нутаг буцах урьдчилсан мэдэгдэлээ өгсөн.
  • 2. Даатгалын өргөдлийн хуудас 1 хувь, хадгаламжийн дэвтрийн хуулбар 1 хувь(Тухайн хүнийх өөрийнх байх ёстой), тухайн хүнийг нотолсон баримт бичиг зэргийг Самсон гал устай тэмцэх даатгалын компанид өгнө..