Home > дэмжлэг > Хөдөлмөр эрхлэх хугацаанд үзүүлэх дэмжлэг гэдэг нь?

дэмжлэг

Хөдөлмөр эрхлэгчийн оршин суух хугацаанд үзүүлэх үйлчилгээ гэдэг нь юу вэ?

БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн оршин суух хугацаанд нь тав тухтай байлгах тал дээр гадаад ажилчид болоод ажил олгогч нар зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг.

Үйлчлүүлэгч

  • Хөдөлмөр эрхлэлтэнд тулгах асуудал болоод элдэв маргаан тохиолдсон гадаад ажилчид мөн ажил олгогчид

Үйлчилгээний агуулга

  • Ажлын байранд үүсэх асуудал зэрэг элдэв зөрчил маргаан: ажлын байранд бий болж буй ажил олгогч, гадаад ажилчны хоорондын маргааныг таслан зогсоох зөвлөгөө өгөх
  • Тохиолдсон зовлон бэрхшээл, хуулийн зөвлөгөө: гадаад ажилчдын солонгост байх хугацаанд тохиох гэр бүлийн асуудал, солонгост дасан зохицох, хэлний бэрхшээл, эрхээ хөндүүлэх, эрүүгийн гэмт хэрэг зэрэг дээр дэмжлэг үзүүлэх
  • Албан хэргийн үйлчилгээ: гадаад ажилчин татах системийн дагуу өргөдөл гаргах болон бүртгэлд хамрагдах зэрэг дээр туслалцаа үзүүлэх
  • Нутаг буцахад нь туслах: оршин суух хугацаа дууссан иргэдийг нутаг буцах, амралтын хугацаандаа буцах гэж байгаа ажилчид, анх нутагтаа буцаж буй ажилчдад туслах.
  • Гэнэтийн осол/ осолын дэмжлэг: ажлын байранд мөн гадна бий болсон үйлдвэрийн осол/гэнэтийн осол, тахир дутуу, үхэл зэрэг/ослын тал дээр шалтгааныг тодорхойлох, ажлын байранд очин бодит байдлын судалгаа хийх, холбогдох байгууллагуудтай зөвлөлдөх, даатгалуудыг нэхэмжлэх, мөн шарил илгээх мэт тусламж дэмжлэг үзүүлдэг.
  • Хэлний дэмжлэг: Ажлын байранд болон гадна аман болон бичгийн орчуулга шаардлагатай тохиолдолд биеэр очих мөн утсаар дэмжлэг үзүүлэх

Өргөдөл гаргах арга

  • Харъяа хэрэг эрхлэх газрын утас/1577-0071/ болоод очих

Ажлын дэс дараалал

  • 1. Үйлчилгээ хүсэх
  • 2. Зөвлөгөө болоод бодит байдлын судалгаа
  • 3. Таслан зогсоох, ямар нэгэн арга хэмжээ авах
  • 4. Холбогдох байгууллагад мэдэгдэх
  • 5. Дуусгавар

Шимтгэл: байхгүй