Хөдөлмөр эрхлэгчийн оршин суух хугацаанд үзүүлэх үйлчилгээ гэдэг нь юу вэ?
БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн оршин суух хугацаанд нь тав тухтай байлгах тал дээр гадаад ажилчид болоод ажил олгогч нар зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг.
Үйлчлүүлэгч
- Хөдөлмөр эрхлэлтэнд тулгах асуудал болоод элдэв маргаан тохиолдсон гадаад ажилчид мөн ажил олгогчид
Үйлчилгээний агуулга
- Ажлын байранд үүсэх асуудал зэрэг элдэв зөрчил маргаан: ажлын байранд бий болж буй ажил олгогч, гадаад ажилчны хоорондын маргааныг таслан зогсоох зөвлөгөө өгөх
- Тохиолдсон зовлон бэрхшээл, хуулийн зөвлөгөө: гадаад ажилчдын солонгост байх хугацаанд тохиох гэр бүлийн асуудал, солонгост дасан зохицох, хэлний бэрхшээл, эрхээ хөндүүлэх, эрүүгийн гэмт хэрэг зэрэг дээр дэмжлэг үзүүлэх
- Албан хэргийн үйлчилгээ: гадаад ажилчин татах системийн дагуу өргөдөл гаргах болон бүртгэлд хамрагдах зэрэг дээр туслалцаа үзүүлэх
- Нутаг буцахад нь туслах: оршин суух хугацаа дууссан иргэдийг нутаг буцах, амралтын хугацаандаа буцах гэж байгаа ажилчид, анх нутагтаа буцаж буй ажилчдад туслах.
- Гэнэтийн осол/ осолын дэмжлэг: ажлын байранд мөн гадна бий болсон үйлдвэрийн осол/гэнэтийн осол, тахир дутуу, үхэл зэрэг/ослын тал дээр шалтгааныг тодорхойлох, ажлын байранд очин бодит байдлын судалгаа хийх, холбогдох байгууллагуудтай зөвлөлдөх, даатгалуудыг нэхэмжлэх, мөн шарил илгээх мэт тусламж дэмжлэг үзүүлдэг.
- Хэлний дэмжлэг: Ажлын байранд болон гадна аман болон бичгийн орчуулга шаардлагатай тохиолдолд биеэр очих мөн утсаар дэмжлэг үзүүлэх
Өргөдөл гаргах арга
- Харъяа хэрэг эрхлэх газрын утас/1577-0071/ болоод очих
Ажлын дэс дараалал
- 1. Үйлчилгээ хүсэх
- 2. Зөвлөгөө болоод бодит байдлын судалгаа
- 3. Таслан зогсоох, ямар нэгэн арга хэмжээ авах
- 4. Холбогдох байгууллагад мэдэгдэх
- 5. Дуусгавар
Шимтгэл: байхгүй